О.Магнайг дахин яллагдагчаар татаж 60 хоног хорихоор сунгажээ

2008/07/23
Share |
Хүмүүс: О Магнай | 
О.Магнайг дахин яллагдагчаар татаж 60 хоног хорихоор сунгажээ

О.Магнайгийн өмгөөлөгч нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. О.Магнайгийн өмгөөлөгчөөр нийт дөрвөн хуульч хамтран ажиллаж байгаа аж. О.Магнайд цаазын ялтай хүнд зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа болохоор ийн олуулаа хамтарч судалгаа хийж ажиллахаар болсон гэнэ. Өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ч.Энхээ, Т.Эрдэнэбат, Д.Энхзул, Т.Баясгалан нар ажиллаж байгаа аж. О.Магнайтай ар гэрийнхнийг нь одоог хүртэл уулзуулахгүй байгаа гэнэ. Харин өмгөөлөгч нар нь өдөр бүр орж уулзаж байгаа юм байна. Тэд энэ сарын 1-ний үймээний гол буруутан болгон О.Магнай, Ж.Батзандан болон иргэний хөдөлгөөний үйл ажиллагааг нэг мөр нухчин дарах улстөрийн бодлого явагдаж байна хэмээн үзэж байгаагаа энэ үеэр хэлсэн юм. Өмгөөлөгч Ч.Энхээ ярихдаа, ” О.Магнайг өчигдөр (уржигдар) дахин 60 хоног цагдан хорихоор сунгаад байна. Ийм байдлаар О.Магнайгийн амь насанд халдахыг оролдож байна. Хэрэгт сэжигтэнг анх хэрэгт татахдаа 14 хоног татдаг. Энэ хугацаанд тухайн хэрэгт буруутай үгүйг шалгаж нотлох баримт олдохгүй бол сулладаг. Энэ хугацаанд цагдаагийнхан бүгд хичээж ажилласан. Гэсэн ч тэд О.Магнайг буруутгах юуг ч олж, тогтоож чадсангүй. Нэг ч нотлох баримт, гэрч олдоогүй. Тийм байхад дахин яллагдагчаар татаад байгаад их гайхаж байна. Манай улсын хүчний байгууллагынхан хууль бус үйл ажиллагаа хийж байна. Сонгуулийн дүн гараагүй, нэр дэвшигчийн статустай явж байхад нь тойргийн хорооноос нь ч зөвшөөрөл авалгүй гэр орон, автомашинд нь нэгжлэг хийж бүдүүлгээр хууль зөрчсөн. Тийм л өөрсдөө хуулийн дагуу ажиллаж байгаа юм бол олон нийтийн өмнө хэн нь хуулийн дагуу ажиллаж байгаагаараа халз мэтгэлзэхэд би бэлэн байна” гэв. О.Магнайгийн ар гэрийнхэн хуулийн дагуу батлан даалтад гаргаж авах хүсэлт тавьсан боловч нэг ч хариуг өгөхгүй байгаа аж. Хамгийн сүүлд өчигдөр өглөө 10 цагийн үед өмгөөлөгч Д.Энхзул, О.Магнайтай уулзахад биеийнх нь байдал маш муу байсан гэнэ. Тэрбээр гарч ирэхдээ бараг алхаж явж чадахгүй шахам байсан байна. Түүний хоригдож буй “өрөөнийх нь цонх нь 10 см-ийн хэмжээтэй нүх болохоор амьсгалахад нь тун хүнд байгаа гэж хэлжээ. Түүнийг дахин яллагдагчаар татаж байгаа нь эрүүгийн хуулийн 177.2, 179.9 зүйл заалтад нотлох баримт тогтоогдож байгаа. Гэрэл зурагч байгаа гэж хэлж байгаа гэнэ. Гэхдээ энэхүү нотолгоог анх О.Магнайг эрүүгийн хэрэгт татахдаа хэлж байсан баримт нотолгоо гэнэ. Өмгөөлөгчид нь нэн даруй О.Магнайг суллаж баримт нотолгоогоо батлагдах хүртэл ангид байлгахыг хүсч байна гэдгээ энэ үеэр дуулгасан юм.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Биткоин дерево Бошки в ВсеволоР¶ÑÐºÐµ Ð’Ñ‹Ð¸Ð³Ñ€Ð°Ñ‚Ñ Œ денег в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚е КукурузР° классик д мікс ціна Со сбербанРºÐ° на вебмани ÐºÐ¾Ð¼Ð¸ÑÑÐ¸Ñ  МиллероР²Ð¾ купить Ecstasy: UPS 280mg РегистрР°Ñ†Ð¸Ñ alien faucet Wmu wmz Кошелек faucetbox купить ГанджубР°Ñ НовочебР¾ÐºÑÐ°Ñ€ÑÐº ÐŸÐµÑ€ÐµÐ²ÐµÑÑ ‚и с вебмани на карту сбербанРº Wallet one вывод на карту Купить экстази в НовосибР¸Ñ€ÑÐº Курс dogecoin к гривне РайффайР·ÐµÐ½Ð±Ð°Ð½Ðº аваль гаряча лінія Ð¾Ð¿ÐµÑ€Ð°Ñ‚Ð¾Ñ € купить Ляпка Семёнов Москва ДегунинР¾ ВосточнР¾Ðµ купить LSD Купить закладкР¸ спайс в ПолысаеР²Ðµ ПопулярР½Ñ‹Ðµ обменниРºÐ¸ электроР½Ð½Ñ‹Ñ… денег Москва ЦарицынР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [White Widow] ПортмонРµ ощадбанРº пополнеР½Ð¸Ðµ мобильнР¾Ð³Ð¾ УдвоитеР»ÑŒ биткоин Блинкер в энергетР¸ÐºÐµ это MDMA в ЧерногоР»Ð¾Ð²ÐºÐµ УкраинсРºÐ¸Ðµ Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ кошелькР¸ бошки в Горно-ал
IP:5.8.47.183  2018-08-17 12:06:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.