Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
АН-ын дарга Ц.Элбэгдоржийг улс төрөөс зайлуулах сонирхол өмнөх жилүүдэд нэлээд олон хүнд байсан. Тэгвэл 7 сарын 1-ний өдрийн үймээнээс хойш энэ сонирхол хүрээгээ тэлж, бүр компанит ажил болтолоо өргөжсөн байна. Уг үймээний гол буруутан нь Ц.Элбэгээ гэсэн ойлголт зарим хүмүүсийн тархинд шингэчихсэн байгаа энэ цаг үед зарим хүмүүс урьдын хорслоо тайлж, түүнийг улс төрд эргэж ирэхгүй болгох замыг засч байгаа сурагтай. Түүнд хорсогчдын хамгийн түрүүнд бэлтгэсэн бэлэг бол намын даргын суудлаа өгмөгц нь С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татахаар төлөвлөж, хуурамч нотлох баримтуудыг үйлдэж эхэлсэн явдал гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр хүмүүс ийнхүү хуурамчаар бэлтгэсэн материалуудаа тун удахгүй ТЕГ руу илгээхээр завдан буй аж.
www.factnews.mn