Сэжигтнүүд өлсгөлөн зарлаагүй

2008/07/28
Share |
Хүмүүс:
Сэжигтнүүд өлсгөлөн зарлаагүй
Хууль бус жагсаалд оролцон, үймээн дэгдээсэн хэрэгт холбогдсон 192 хүн Ганц худаг дахь урьдчилан хорих төвд хоригдож байна. Тэдний дөрөв нь эмэгтэй, дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байгаа аж. Энэ сарын 1-нд болсон үймээний хэрэгт холбогдсон хүмүүсийн 60 орчим нь өлсгөлөн зарласан гэх мэдээлэл манай сонинд ирсэн юм. Тэд “Мөрдөн байцаалт авах үед эрүүдэн шүүж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг” гэсэн үндэслэлээр өлсгөлөн зарласан гэх. Мөн дээрх хэрэгт холбогдолгүй учир суллахыг шаардаж байгаа гэсэн юм.
Энэхүү мэдээллийг Ганц худаг дахь урьдчилан хорих төвийг хариуцдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад үгүйсгэв. Тэрбээр “Одоогоор манайд мэдэгдсэн зүйл алга. Хэрэв ямар нэгэн зүйл болсон бол хамгийн түрүүнд манайд мэдэгдэнэ” гэсэн юм. Харин уг хэргийг мөрдөж буй УМБГ-аас томилогдсон ажлын хэсгийнхнээс үүнийг тодруулахад “Тэнд хоригдсон хүмүүс өлсгөлөн зарласан тохиолдолд холбогдох газруудад мэдэгдэн, эмчийн хяналтад орох ёстой. Хэн нэгэн дур мэдэн өлсгөлөн зарлах боломжгүй. Одоогоор бидэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл алга” гэлээ.
Эх сурвалж: Нийгмийн толь
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.