Хон хэрээдийн Б.Энхбат давж заалджээ

2008/07/28
Share |
Хүмүүс: Б Энхбат | 
Хон хэрээдийн Б.Энхбат давж заалджээ

Охиныхоо найз залуугийн амь насыг хөнөөсөн хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс цаазлуулах ял сонсоод буй `Хөх монгол` бүлгэмийн тэргүүн Б.Энхбат Нийслэлийн шүүхэд давж заалдахаар болжээ. Баянзүрх дүүргийн ерөнхий шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Д.Төвшинтөр, Д.Чулуунхүү нарын бүрэлдэхүүнтэй анхан шатны шүүх хурал одоогоос яг сарын өмнө болж, Б.Энхбатын үйлдсэн хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн 91 зүйлийн 91.2.2 зүйл ангид заасны дагуу цаазаар авах ял оноосон юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэрбээр гэр бүлийнхэндээ болон хэвлэлийнхэнд хандан `Би цагаадаад ирнэ, давж заалдахгүй` гэсэн үгийг хэлж байсан бол саяхнаас тэрбээр тухайн үед ярьж байснаа өөрчилж, анхан шатны шүүхийг хатуу ял оноосон хэмээн Нийслэлийн шүүхэд давж заалдахаар болжээ. Тэрбээр энэ тухай өргөдлөө Баянзүрх дүүргийн шүүхэд ирүүлснийг тус дүүргийн шүүх Нийслэлийн шүүхэд шилжүүлээд байгаа гэнэ. Хэргийг Нийслэлийн шүүхэд хянаж байгаа бөгөөд хуульд зааснаар бол шүүгч хавтаст хэрэгтэй 30 хоногийн дотор танилцаж, давж заалдах шүүх хурлын товыг зарлах ёстой юм байна.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.