Боксчид сүүлийн `шалгалтаа` өгөв

2008/07/28
Share |
Хүмүүс:
Боксчид сүүлийн `шалгалтаа` өгөв

Тив, дэлхий, олимпийн медальтай цөөнгүй тамирчныг төрүүлэн гаргасан Монголын боксын спорт эдүгээ 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1948 оны улсын баяр наадмын үеэр боксын анхны тэмцээн зохиогдож байсан нь энэ спорт Монголд хөгжих эхлэлийг тавьжээ. Монголын боксчид 60 жилийн ойн үеэр олон арга хэмжээ явуулахаар төлөвлөсний нэг нь Улаанбаатар хотноо зохиогдох олон улсын тэмцээн байв. Өнгөрсөн пүрэв гаригт эхэлж, өчигдөр өндөрлөсөн тус тэмцээн олимпод оролцох тамирчдынхаа бэлтгэлийн нэг хэсэг болж өгсөн юм.

БНХАУ, БНСУ, Казахстан, Буриад, Монгол гэсэн таван орны 74 боксчин эрэгтэй ес, эмэгтэй таван жинд аваргаа тодрууллаа. Манай сонины дугаар шилжих мөчид 48-57 кг-ийн жингийн аваргууд тодроод байв. Урьдчилан таамаглаж байсан ёсоор 48 кг-д П.Сэрдамба, 51 кг-д Л.Зоригтбаатар, 54 кг-д Э.Бадар-Ууган, 57 кг-д З.Энхзориг нар учраагаа түвэггүй ялсаар аваргын алтан медаль хүртлээ. Харин олимпийн эрхээ хангасан манай шилдэг боксчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ийн финалд Казахстаны Азамат Смагуловтой тунаж үлдээд байлаа. Түүний өрсөлдөгч залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан амаргүй боксчин юм.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.