Тойргийн хорооны удирдлагуудыг авлигын хэргээр шалгуулна

2008/07/28
Share |
Хүмүүс:
Тойргийн хорооны удирдлагуудыг авлигын хэргээр шалгуулна

Дорнод аймаг буюу УИХ-ын сонгуулийн долдугаар тойргийн хорооны дарга Д.Энхээ, нарийн бичгийн дарга Г.Батчулуун нарыг сонгуулийн зардлаас их хэмжээний мөнгийг хуйвалдах замаар хувьдаа завшицгаасан гэдэг мэдээлэл, баримтууд байгааг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахаар болжээ.

Дорнод аймгийн сонгуулийн тойргийн дүнг будилаантуулсан “эзэд” саналын хуудсыг дахин тоолуулахаас татгалзсан хэвээр байна. Саналын хуудсыг дахин тоолуулахаас хууль зүйн үндэслэлгүй татгалзан энэ байр сууриа үхэн хатан хамгаалж байгаа болохоор Д.Энхээ, нарийн бичгийн дарга Г.Батчулуун нарыг санал хураалтын дүнг будилаантуулсан гэж хардах үндэслэлтэй юм. Сонгуулийн дүн, баримт бичгийг засварласан болохыг нотлох баримтуудыг ажиглагчид болон улс төрийн намууд гаргаж ирсэнийг Дорнод аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн 131.1 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Тус тойрогт болсон санал хураалтын урьдчилсан дүнгээр МАХН-аас нэр дэвшигч Ц.Шинэбаяр нэгдүгээрт гараад байгаа юм. Тэрээр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд өмнө болсон гурван удаагийн сонгуульд өрсөлдөхдөө аймгийнхныхаа итгэлийг хүлээж байгаагүй билээ. Энэ удаагийн сонгуульд түүнийг бульхай хэрэглэж, тойрог, хэсгийн хороодын гишүүдийн зарим нэгийг нь хахуульдах замаар өөрийн авсан саналын тоог нэмүүлсэн гэж олон хүн ярьж байна. Гурван мандатын нэгэнд багтах гэж хэт хичээснээс болоод хэр тун нь хэтэрч эхний нэгээр гарч ирсэндээ Ц.Шинэбаяр “бухимдаж” байгаа гэнэ. Өөрийнх нь төлөө ажилласан зарим хүнийг загнажээ. Өнөөдөр ийм асуудал үүсгэхгүйгээр “зохицуулаад” нэр дэвшигчдийн тоонд багтааж чадсангүй, нэгдүгээрт гаргаснаас өнөөдөр ийм байдалд орлоо гэж түүнд загнуулсан хүн энэ тухайгаа ярихдаа нэрээ нууцлахыг хүслээ. Ц.Шинэбаярын дүү нарын сүрдүүлгээс айж байгаагаа ч нуусангүй. Түүнчлэн саналын хуудсыг дахин тоолохоос айж, сандарч байгаа Д.Энхээ, Г.Батчулуун нар Ц.Шинэбаяртай эртнээс холбоотой аж. Ц.Шинэбаяр ИТХ-ын дарга бол Д.Энхээ нарийн бичгийн дарга нь, харин Г.Батчулууныг Дорнод аймгийн “Монгол шуудан” ХК-ийн захирлаар томилогдоход ИТХ-ын дарга нөлөөлсөн гэдэг.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ЗакладкР¸ наркота Мытищи Ð˜Ð½Ñ„Ð¾Ñ€Ð¼Ð°Ñ †Ð¸Ñ • Научная Ð°Ð½Ñ‚Ð¸Ð¿ÑÐ¸Ñ …иатрия ИзготовР»ÐµÐ½Ð¸Ðµ метадонР° купить ЭйфоретР¸Ðº Любим ОксибутР¸Ñ€Ð°Ñ‚ натрію купить Гари Гарисон Орск купить ханка Тулун купить Порох Ð®Ð±Ð¸Ð»ÐµÐ¹Ð½Ñ ‹Ð¹ купить Фен Люберцы ЗакладкР¸ гашиш в ПионерсРºÐ¾Ð¼ купить Фен Иваново купить Марки Ð‘ÐµÐ»Ð¾Ð·ÐµÑ€Ñ Ðº Купить Гашиш в Нурлат ПриготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ первинтР¸Ð½Ð° Ð¡Ð¸Ð½Ñ‚ÐµÑ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ðµ наркотиРºÐ¸ в НовокузР½ÐµÑ†ÐºÐµ Ñ€ÐµÐºÐ»Ð°Ð¼Ð¸Ñ €ÑƒÑŽÑ‚ в Ð¾Ñ‚ÐºÑ€Ñ‹Ñ‚ÑƒÑ Ž Legal Document Assistant firm in Los Angeles купить Мел Шиханы купить МЕФ Видное Трубка ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ dunhill купить купить Гарсон Сибай купить Мет Татарск плюшка курить миксы новокузР½ÐµÑ†Ðº ПсиходеР»Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ðµ марки казантрР¸Ð¿ Соль мука закладкР¸ ЗаменитРµÐ»Ð¸ мефедроР½Ð° Ð¾ÐºÐ°Ð·Ð°Ð»Ð¸Ñ ÑŒ очень опаснымР¸ для Ð·Ð´Ð¾Ñ€Ð¾Ð²ÑŒÑ  Купить Марка Нижние Серги купить Метадон ЛихослаР²Ð»ÑŒ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Кузнецк-8
IP:193.93.192.126  2018-02-17 08:06:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.