Хакухо өнөөдөр Монголд ирнэ

2008/07/28
Share |
Хакухо өнөөдөр Монголд ирнэ

ёкозүна Хакухо 13 дахь өдрийн барилдааны дараа `Өнөөдрийн барилдаанд ялах, ялагдах нь хамаагүй. Гол нь хийгүй барилдах бодолтой байлаа. Түүнийхээ дагуу маш тайван бөгөөд хийгүй барилдлаа. Иймэрхүү тогтвортой барилдааныг хойшид ч гаргана гэж бодож байна` хэмээжээ. Хакухо М.Даваажаргал өнөөдөр эх нутагтаа ирэх аж. Нагояа башёд зодоглосон манай бусад бөхчүүдээс Ама Д.Бямбадорж амжилттай барилдан 10 даваа, таван унаатай тэмцээнээ дуусгалаа. Тэрбээр техниктэй бөхийн шагналыг дөрөв дэх удаагаа хүртсэн юм. Мөн Асасэкирюү Б.Дашням (8-7), Какүрюү М.Ананд (8-7), Кёкүтэнхо Н.Цэвэгням (10-5) нар амжилттай барилдан 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлэв. Харин дээд зиндаанд анх удаа барилдсан Корюү Э.Мөнх-Оргил (3-12) болон Токитэнкү А.Хүчитбаатар нар (7-8) 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Түүнчлэн их аварга Асашёрюү Д.Дагвадорж тэмцээний тав дахь өдөр өвдөг шороодохдоо гэмтэл авсны улмаас Нагояа башёг орхисон билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.