Цагдаа нар бүлэглэн начныг хөнөөсөн гэж үзжээ

2008/07/28
Share |
Хүмүүс:
Цагдаа нар бүлэглэн начныг хөнөөсөн гэж үзжээ

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхийн цагдаа нар улсын начин П.Ганбаярын амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн өвөл гарч дуулиан тарьсан. Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сард Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан ч шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлттэй танилцаад эс зөвшөөрч прокурорын хяналтад буцаасан юм. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа С.Бат-Очир, С.Ганзориг, Р.Цогбадрах, Эрүүлжүүлэхийн эмч У.Золзаяа нарт улсын яллагч Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан "Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай хөнөөсөн", 99 дүгээр зүйлийн хоёрт заасан "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан" гэсэн үндэслэлээр ял төлөвлөсөн байсан юм. Харин шүүх бүрэлдэхүүн 91 дүгээр зүйлийн хоёрын 11-т заасан нөхцөл байдлаар хүндрүүлж яллах нь зүйтэй гэж үзсэн аж. Уг зүйл заалтад "Бүлэглэж үгсэн тохиролцож хөнөөсөн" гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тусгагдсан байдаг юм. Улсын яллагч өөрийн ялласан дүгнэлтээ хэвээр шийдвэрлүүлэхийн тулд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй гэж үзсэн байна. Уг хэргийг анхан шатны журмаар удахгүй хэлэлцэнэ.

Эх сурвалж: Сэтгүүлч

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.