Хүмүүс: Бадмаанямбуу Бат-эрдэнэ | |
УИХ-д Хэнтий аймгаас хоёр дахиа сонгогдоод байгаа Б.Бат-эрдэнэ аваргыг нутгийнхан нь худалч болсныг нь гайхаад барахгүй байгаа сурагтай. Учир нь тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн турш хийсэн ажлынхаа тайланг гаргахдаа арай л хэтрүүлчихсэн бололтой. Тодруулбал, эрхэм гишүүн Хэнтий аймагийн засаг дарга С.Жаргалын хийсэн ажлуудыг улайм цайм өөрийн нэр дээр хэнэг ч үгүй хуу хамаад авчихаж. Тэрээр зарим сумдыг цахилгаантай болгосон нь үнэн ч аймгийн төвд Спорт цогцолборт бага сага гар бие оролцсоноос өөр зүйл хийгээгүй гэдгийг нутгийн иргэд нотолж байна. Тиймээс ч Хан Хэнтийчүүд `Хийдэг нь С.Жаргал, хулгайлдаг нь аварга гэсэн ажлын хуваарь байхгүй л баймаар юм даа` хэмээн шивэр авир гэлцэх болжээ.
www.factnews.mn