Ж.Батзандан: Намайг Осама Бин Ладенд тохирох зүйл ангиар яллах гээд байна шүү дээ

2008/07/29
Share |
Хүмүүс: Ж Батзандан | 
Ж.Батзандан: Намайг Осама Бин Ладенд тохирох зүйл ангиар яллах гээд байна шүү дээ

Ганц худагт хоригдож буй ИХ намын дарга, хууль зүйн ухааны доктор Ж.Батзандантай уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Биеийн байдал тань ямар байна?
-Ганц худгийн хар талх, харанхуй өрөө хоёрт нь ерөнхийдөө дасч байна. Энд чинь гол төлөв эгэл жирийн амьдралтай ядуу зүдүү хүмүүс л ордог газар байна. Биеийн байдал маань дунд зэрэг гэсэн эмчийн дүгнэлт гарсан.

-Эрүүгийн хуулийн 177.2 гэсэн зүйл ангиар таныг яллагдагчаар татсан. Хуульч хүний хувьд үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Тиймээ, "Зандалчлах" гэж нэрлээд байгаа юм. Хуулийн төсөл хэлэлцэх үед үүнийг "террорист үйл ажиллагаа" гэж нэрлэж байсан юм билээ.

Өөрөөр хэлбэл Осама Бин Ладенд тохирох зүйл анги шүү дээ. /Инээв/
Түүнээс бус жагсаал цуглаанд оролцож үгээ хэлчихээд явсан хүн болгоныг террорист, зандалчин гэж үзэж болохгүй байхаа.
Гэмт хэргийн бүрэлдэхүүн талаасаа ч утгагүй. Ер нь энэ зүйл ангиар Монголд ял эдэлж байсан нэг ч хүн байдаггүй юм билээ.

-Ардчилсан Нам, Иргэний хөдөлгөөнүүд болон иргэд олон түмэн улс төрийн хэргийг эрүүгийн хэрэг болгох нь буруу гэж үзэж байгаа. Таныг суллахыг хүсч буй хүн олон байгаа...
-
Монголын ардчилал үнэхээр хүнд байдалд орлоо. Авлигачид ялж, ард түмэн ялагдлаа. Улс төрийн эр зориг гаргаж улс төрийн хүчнүүд дугуй ширээний ард суух цаг болжээ.

Шударга ёсыг шинээр тогтоох, төрийн тогтвортой, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө тал талаасаа асар их тэвчээр, оюун ухаан зарах цаг болсон гэж би үзэж байна.

Түүнээс бус хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт хоёроор хол явахгүй. Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлдэг, хэлмэгдүүлэлт дараагийн хэлмэгдүүлэлтийг л авчирна шүү дээ.
Шударга бус байдлыг хаацайлан хамгаалах, эрх мэдэлд улайран шунах нь эцсийн дүндээ нийгэмд тогтворгүй байдал, улс төрд дарангуйлал авчирдаг.

Ардчилал мөхөж ард түмэн хохирно л гэсэн үг. Намайг суллах яахав, харин Монголын ардчиллыг багалзуурдуулахгүй байхыг би хүсч байна. Гэмт хүн, гэмгүй хүн хоёрын хооронд асар их ялгаа бий. Шударга ёс ялна.

-Долдугаар сарын 1-нд болсон үймээн самууныг та улс төрийн асуудал гэж хэллээ?
-Тиймээ. Олон улс төрчид, улс төрийн намууд тэр жагсаал цуглаанд оролцсон байх. Бүх улс төрийн хүчний удирдлагуудыг ирж үгээ хэлэхийг жагсагчид шаардаж байсан. Түүний дагуу л бид очсон. Би хувь хүнийхээ хувьд очиж үгээ хэлсэн, 10 минут ч болоогүй явсан. Харин МАХН-ын цагаан байрны орой дээр нь С.Баяр дарга өөрөө байсан гэж сүүлд сонссон. Миний бие тэнд байсан хүмүүст тайван замаар, хүчирхийллийн бус аргаар тэмцэхийг уриалсан. Нийгмийн хэв журмыг хангах үүргээ Цагдаагийн байгууллага, хуулийн хэрэгжилтийг хангах үүргээ Засгийн газар биелүүлж чадаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна.

Улс төрийн шалтгаантай асуудалд улс төрчид л хариуцлага хүлээдэг. Түүнээс бус эгэл жирийн иргэд хариуцлага хүлээх ёсгүй.

-Өнөөгийн үүсээд байгаа хямралаас яаж гарах вэ? Сөрөг хүчнүүд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна?
-Сонгуулийг луйвардана гэдэг бол ард түмнийг луйвардана гэсэн үг. Ард түмний эрхийг булаасан гэсэн үг.
Тухайлбал хамгийн их сонгуулийн луйвар гарсан тойрог бол Баянзүрх, Налайх дүүрэг байсан. Би нэр дэвшигчийн хувьд Баянзүрх, Налайх дүүрэгт гарсан олон луйврыг гаргаж тавих болно. Харамсалтай нь өнөөдөр биднийг цагдан хорьсон учир ямар ч боломж алга. Нэр дэвшигчдийг цагдан хорьсон явдал нь эцсийн дүндээ сонгуулийн луйвраа нуух, хаах гэсэн явуургүй л ажиллагаа шүү дээ. Ардчилсан Нам ардчиллыг хамгаалан тэмцэж байна. Ардчилсан Нам ард түмнээ хамгаалж байгаад би баярлаж байна. МАХН-ын шударга гишүүд ч сонгуулийн луйврыг эсэргүүцэж байгаа. Ийм үед ард нийтийн санал асуулга л явуулах хэрэгтэй. Энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг ард түмнээсээ асуух хэрэгтэй.

-ЦЕГ-ын дарга Ч.Амарболд, Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Сайнжаргал нар долдугаар сарын 1-ний үймээнийг өөрсдөөсөө зайлуулж, хариуцлагаас зугтах гэж их оролдож байна гэж зарим хүн үзэж байсан. Энэ талаар таны бодол ямар байна?
-
Монголын цагдаа улс төржиж байна л даа.
Бүдүүлэг эвлүүлэг хийж хэвлэл мэдээллээр цацаж байгааг нь харахаар өрөвдөх юм. Хүн буудаж алснаа нуух гэж ичсэн хүн хүн ална гэдэг л болж байна. Ганцхудагт бид биш Ч.Амарболд, Г.Сайнжаргал хоёр хамгийн түрүүнд хүмүүсийг буудсныхаа төлөө суух ёстой. Хүн алсан нь наранд, хүмүүсийн төлөө зүтгэсэн нь нарсанд байх ёсгүй. Худал хуурмаг зүйл хэзээд үнэнд гүйцэгддэг. Үнэн ялж тэд шударга ёсны хариуцлага хүлээх үе ирж л таарна.

-Сүүлчийн хариултыг танд үлдээе, манай уншигчдад юу хэлэх вэ?
-
Иргэний хөдөлгөөнүүдийн болон ИХ намын тэмцэл, зорилго үнэнхүү зөв байсныг, иргэд олон түмэн маань юу хүсч байгааг Ганцхудагт ороод би илүү сайн мэдэрч байна. Зориг минь хурцлагдаж, итгэл үнэмшил минь илүү бат бөх болж байна даа. Монголд нийгмийн шударга ёс, иргэний эрхийн төлөө тэмцлийг илүү хүчтэй, далайцтай өрнүүлэх шаардлагатай байгааг мэдэрлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Экстази в ИскитимРµ купить закладкР¸ в ÐÐ»ÑƒÐ¿ÐºÐ°Ð¾Ñ Ð¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°Ðµ тся купить Мет ШенкурсРº 2c nbome Тест на мочу Шишки в Чермозе купить Герыч ОстрогоР¶ÑÐº купить ГанджубР°Ñ ÐšÐ°Ñ‡ÐºÐ°Ð½Ð°Ñ € курить крэк ЗакладкР¸ стаф в ÐšÐ¾Ñ€ÐµÐ½Ð¾Ð²Ñ ÐºÐµ НаркотиРº Легалка СмоленсРº купить фенамин Инза Купить Марка КамешкоР²Ð¾ Как сварить героин Купить КитайскР¸Ð¹ КристалР»Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ðµ Шарики оптом из Китая купить Анашу ОренбурР³ ЗакладкР¸ марки в ЗаринскРµ НЕ СПАТЬ: Ð¡Ñ‚Ð¸Ð¼ÑƒÐ»ÑÑ ‚оры | Журнал ПопулярР½Ð°Ñ МеханикР° МескалиР½ из галловоР¹ кислоты legalrc северныР¹ кавказ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Павлове Слезаю с фена | ПаничесРºÐ¸Ðµ расстроР¹ÑÑ‚Ð²Ð° завести почту без номера телефонР° купить конопля КингисеР¿Ð¿ Сеть магазинР¾Ð² электроР½Ð¸ÐºÐ¸ Усинск купить cocaine купить Марка СалехарР´ купить Герик Вологда Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вЧкаловсРº Гашиш в ÐÑ€Ñ‚ÐµÐ¼Ð¾Ð²Ñ ÐºÐ¾Ð¼ Купить семена конопли наложенР½Ñ‹Ð¼ платежоР¼ купить Гиблый ÐœÐ¸Ð½ÑƒÑÐ¸Ð½Ñ Ðº купить морфий Гай купить Первый Старая Русса купить Говно РассказР¾Ð²Ð¾ сорт марихуаР½Ñ‹ ак Купить Кокаин в Ð­Ð»ÐµÐºÑ‚Ñ€Ð¾Ñ Ñ‚аль
IP:185.89.100.43  2018-06-15 03:12:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.