Хоёр жилийн өмнө оргосон этгээдүүдийг Монголд авчрав

2008/07/29
Share |
Хүмүүс:
Хоёр жилийн өмнө оргосон этгээдүүдийг Монголд авчрав

Гэмт хэрэг үйлдээд хил даван зугтсан этгээдүүдийг эх оронд нь авчирсан байна.

Хоёр жилийн өмнө шорон­гоос оргосон Хятад, Монгол хоёр этгээд болон Хятадын Эрээн хотод хулгай хийгээд баригдсан Монгол иргэнийг Хилийн уулзалтаар хүлээн авч Замын-Үүдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хү­лээл­гэн өгчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Ж.Баа­тар Замын-Үүдийн авто за­мын шалган нэвтрүүлэх боом­тоор өнгөр­сөн нэгдүгээр сарын 19-нд Хятад руу хил гарчээ.

Тэр­бээр хил гараад нэг хоносны дараа буюу нэг­дү­гээр сарын 20-ны өдөр Эрээн хотын зах дээр хулгай хийж байгаад баривчлагдсан аж. Хуулийн дагуу Эрээн хотын шүүхийн тогтоолоор Ж.Баатарыг Хятад улсаас албадан гаргахаар шийдвэр­лээд байжээ.  Ж.Баа­та­рыг дээрх уулзал­таар хүлээн авсан байна.

Түүнчлэн хоёр жилийн өмнө Амгалан дахь 421 дүгээр хорих ангид ял  эдлэж байгаад зугтсан Хятад улсын иргэн Пан Жянь Жюн, Монгол Ул­сын иргэн М.Пүрэвдорж на­рыг хүлээн авч Замын-Үүдийн шүүхийн шийдвэр биелүүлэх газар хүлээлгэн өгчээ. Пан Жянь Жюн, М.Пү­рэв­дорж нар нь 2006 оны есдүгээр сарын 27-нд Амга­лан дахь хорих ангиас хамт зугтаж Хятад руу гарсан юм байна.

  Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.