ХААН банкинд онц байдал зарласан юм биш биз?

2008/07/29
Share |
Хүмүүс:
ХААН банкинд онц байдал зарласан юм биш биз?

ХААН банкны Гүйцэтгэх захирал Питер Морроуг мэ­дэхгүй монгол хүн байхгүй биз. Энэ эрхэм саяхнаас бие хамгаалагч авсан нь олны анхаарлыг ихээхэн татаад байна. Хотын төвөөр бие хамгаалагч бүхий машинаа дагуулан сүр бараатай цуваа болж явах болсных нь учрыг тодруулахыг оролдлоо.

ХААН банкны ажилтнуу­дын ярьж буйг үзвэл Гүйцэт­гэх захирлын бие хамгаалагч албан тасалгааных нь үүдэнд жижүүрлэж, гадуур дотуур явах үед нь ч чанд дагалдаж байгаа аж. Питер Морроу юунаас айсан юм бол оо гэдэг асуултад харин ажилтнууд хариулахаас түдгэлзэж байна.

Нийслэлд долдугаар са­рын 1-ний өдөр болсон үйл явдлын дараа эрх баригчид онц байдал зарлаж, Монголын нийгмийг үнэн мэдээллээр боож хааж эхэлснийг уншиг­чид мартаагүй. Тэгвэл ХААН бан­кинд сүүлийн үед өрнөөд бай­гаа үйл явдал удирдлага ба ажиллагсдын хоорондох үл ойлголцлоос эхтэй байж бол­зош­гүй аж. Тиймээс ч тус банк­ны удирдлага ажилтнууд­даа амаа хамхиж явахыг са­нуулж, нэлээд хатуу чанд дэг­лэм мөрдүүлж эхэлснийг үгүйс­гэмгүй юм. Удирдлага ба ажиллагс­дын хооронд ойл­гомжгүй бай­дал гарсан шалт­гаа­ныг нэг талаар цалин хөлс­тэй хол­боотой гэж үзэх үн­дэс­тэй. Тус банкинд гадаа­дын мэр­­гэжил­тэн дөрвөн хүн ажил­­ладаг. Тэдний  цалин, урамшуулал нийлээд сардаа хүн тус бүр 22 сая орчим төг­рөг болдог гэнэ. Гэтэл монгол ажилтны сарын дун­даж цалин, урам­шуулал дөн­гөж 270 мянга орчим төгрөг. Гадаадын ердөө дөрөвхөн зөвлөхийг ийм өн­дөр хэм­жээнд цалинжуулдаг мөртлөө банкны гол ачааг үүрч байгаа 4000 монгол ажилтнаа хэтэр­хий ялгавар­ласан бодлого баримтлаад байгаа юм биш биз гэсэн хардлага эндээс харагдана.

Ялангуяа мэдлэг боловс­ролтой банкны залуу мэргэ­жилтнүүд  ийм ялгаварлаж дорд үзсэн үнэлэмжийг эсэр­гүүцэж байгаа бололтой. Гүй­цэтгэх захирал Питер Мор­роугийн жилийн ашиг орлого бараг 700 гаруй мянган ам.дол­лар болдог гэсэн баг­цаа таамаглал банкны ажилт­нуу­дын дунд байна. Ямар ч бай­сан Пит захиралд ажилт­нуу­даасаа болгоомжлон бие хамгаалагч хөлслөх шаард­лага гарсан бололтой. Үнэ­хээр өнөөдөр төрийн албан хаагчийн дундаж цалин 350 мянган төгрөг болчихоод байхад манай арилжааны тэргүүлэх банкны ажилтнууд ч гэсэн ирээдүйгээ бодож хөдөлмөр бүтээлээ зөв үнэ­лүүлж амьдрахыг хүсэх нь ойлгомжтой. Тус банкны ажилт­­­нуудын эхний хагас жилийн урамшуулалт цалинг олгоогүй нь тэдний бухимд­лыг нь төрүүлж байгаа аж.

Долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа эрх ба­ригч­дын хамгийн түрүүнд авахыг оролдсон арга хэмжээ нь 10 тэр­бум төгрөгийг УИХ-аар нэн да­руй батлуулж цаг­дааг зэв­сэг­лэх гэсэн оролд­лого бай­лаа. Ухаантай төр бол ард олон, цагдаагийн хооронд мөр­гөлдөөн үүсгэх хэмжээнд байдлыг даамжруулсандаа ууч­лалт гуйж, иргэдийнхээ амьд­ралыг сайжруулах ам­лал­туудаа тайлбарлаж, ха­риуц­лага алдсан хүмүүстэй ха­туу ярихаа илэрхийлэх бай­сан биз ээ. Харин манай өнөөгийн төр, засаг алдаагаа дарж далдлахын тулд цагдааг нэмж зэвсэглэх нь хамгийн чу­хал гэж үзсэн байх юм. Үүн лу­­гаа монгол ажиллагсад­тай­гаа илүү ойлголцохыг хи­чээ­хийн оронд Питер Морроу за­хи­рал өөрийгөө хамгаа­луулж эхэлсэн нь нууж хаа­цайлах бу­дилаан, гэмээ далд­лах шалт­гаан байгаагийнх  бо­лол­той. ХААН банкны ажил­лаг­сад ил тод, шударга ёс зүй­тэй ажил­лах тухай эдний эр­хэм зо­рилго салбар бү­рийнх нь тан­химд байдаг. Харил­цагчид ч тэр эрхэм зо­рилгыг нь ха­раад итгэж най­дан үйлч­лүүл­дэг. Гэтэл шу­дар­га ёсыг хам­гийн чанд са­хин, үлгэр дуу­риал үзүүлж явах учиртай Гүй­цэтгэх захи­рал өөрөө гэмт хүн шиг гэл­бэл­зэж явах болс­ны учир юу вэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.