Хүмүүс: Долгорсүрэн Сумьяабазар | |
Д.Сумьяабазарын гэргийн Ч.Мичидмааг тун ч толиотой байгааг хүмүүс гайхан ярилцдаг. Гэтэл зарим нь `Сумьяа эхнэрээ гэр орны ажилд хүргэх нь бүү хэл өөрөө ч ховор хүрдэг юм чинь арга байж уу` хэмээн шивнэлддэг. Олны үг ортой гэдэг үнэн бололтой. Учир нь Д.Сумьяабазарын хувьд сайхан хүүхнээс хэзээ ч татгалздаггүй бөгөөд хааяахан бор дарс балгангаа эхнэрээсээ өөр бүсгүйчүүдэд харц хаялж суух нь олонтаа. Тэр ч бүү хэл Хархорин дахь жуулчны бааздаа хэд хэдэн удаа эхнэрээсээ өөр эмэгтэй дагуулан очиж байсан талаар тэнд ажилладаг хүмүүс ярьцгаадаг. Мөн аварга маань дүү асашёорюү Д.Дагвадоржийг Монголд ирсэн цагт хамтдаа Метрополис шөнийн клубээр зочилох нь бараг л жам болсон гэлтэй.
www.factnews.mn