Үймээнд оролцсон 80 хүнд 8-10 жилийн ял төлөвлөж байна

2008/07/30
Share |
Хүмүүс:
Үймээнд оролцсон 80 хүнд 8-10 жилийн ял төлөвлөж байна

7 сарын 1-ний үймээнд идэвхтэй оролцсон гэдгээр буруутгагдан Ганц худагт 187 хүн хоригдож байгаа. Тэдний дунд 14-16 насны найман хүүхэд, дөрвөн эмэгтэй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. Мөрдөн байцаалтын явцад галдан шатаах үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон 80 гаруй хүний хэргийг өчигдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ. Мөрдөн байцаагчид сэжигтнүүдэд ЭХ-ийн ТА-ийн 153.3, 147.2, 156 гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт гаргажээ. Дээрх зүйл ангиуд нь бүгд хүнд гэмт хэргийн ангилалд багтдаг бөгөөд 8-10 жил хорих ялаар шийтгэгддэг аж.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.