Хүмүүс: Бямбадорж | Мөнхбат Даваажаргал | Долгорсүрэн Дагвадорж | |
Мэргэжлийн сумогийн их аварга Асашоёрюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргаал, сэкиваке Ама Д.Бямбадорж, комүсүби Б.Дашням нарын тэргүүтэй монгол сумочид уржигдар эх орондоо ирсэн билээ. Тэд энэ удаад амрах зорилготой ирсэн бөгөөд 8 сарын 2-нд буцах юм байна.
Хакухо Тэрэлжид амралтынхаа эхний хагасыг өнгөрүүлж, дараа нь Дорноговь аймгийн Хамрын хийд дэх Энергийн төвд зочлох аж. Харин Д.Дагваа аварга Өвөрхангайн Хужиртад байрлах халуун рашаанд орж, саяын башёгийн үеэр авсан бэртлээ эмчлүүлэх гэнэ. Тэгвэл Ама, Асасэкирюү нар Алтан овооны даншиг наадмыг зорих төлөвлөгөөтэй байна. Токитэнкү харин Архангайг зорино.