Нvvрснээс шингэн тvлш гаргах vйлдвэр vлгэрийн бас нэг хувилбар уу

2008/07/30
Share |
Хүмүүс:
Нvvрснээс шингэн тvлш гаргах vйлдвэр vлгэрийн бас нэг хувилбар уу

Газрын тос боловсруулах vйлдвэр тvvхий эдээ хаанаас авах нь тодорхойгvй байгаа талаар бид ємнє нь мэдээлж байсан. Бидэнд буй єєр нэг хувилбар болох нvvрснээс шингэн тvлш гаргаж авах ажил ямар шатанд байгааг сонирхсон юм.

Олон улсын шинжээчдийн vзсэнээр газрын тvvхий тосны vнэ 60 ам.доллараас давсан vед нvvрснээс шингэн тvлш гаргаж авах vйлдвэр ашигтай ажилладаг гэжээ. Гэхдээ энэ нь дэд бvтэц, технологи, тvvхий эдийн vнэ, мэргэжийн боловсон хvчин зэргээс ихээхэн шалтгаалах нь тодорхой юм.
Ємнє нь хэрвээ газрын тосны vнэ 35 ам.доллараас давах л юм бол нvvрснээс шингэн тvлш гаргаж авах vйлдвэр ашигтай байдаг гэсэн онол байсан. Харин єнєєдєр энэ нь 60 ам.долларын босготой болжээ. Дэлхийн бусад оронд энэ технологи хэрхэн хєгжсєн бол гэдгийг сонирхсон юм.

ЄАБНУ-д нvvрснээс шингэн тvлш гаргах vйлдвэр хамгийн сайн хєгжсєн байна. Тус улсын гурван vйлдвэр жилд долоон сая тонн нvvрсийг шингэрvvлж шатах, тослох материал vйлдвэрлэдэг ажээ. Мєн БНХАУ-д найм, Энэтхэгт хоёр, Индонезид нэг vйлдвэр барьж байгаа ажээ. Нvvрсийг химийн аргаар задалж шингэн тvлш, хийнээс хєє vvсгэх замаар хатуу тvлш, хатуу тvлшийг хийжvvлж устєрєгчжvvлээд шингэн тvлш гаргаж авдаг ажээ. Нvvрснээс газрын тосны бvх бvтээгдэхvvн болон бензол, нафталин, ацетилин болон тєрєл бvрийн, vнэрт нэгдлvvдийг гарган авдаг.

Дэлхий дээрх чулуун нvvрсний нєєц 1992 онд 8330 тэрбум тонн байгаа гэж байсан ч єнєєдєр энэ тоо хэдэн арав дахин нэмэгдсэн нь тодорхой. Тэгэхээр газрын тосны нєєц шавхагдаж буй єнєє vед уул уурхайн баялгаас нvvрсний салбар хамгийн ирээдvйтэй нь гэж тооцогдож байгаа юм. Монгол Улс дэлхийд нvvрсний нєєцєєрєє 15-д ордог. Одоо манайд 152 тэрбум тонн нvvрсний нєєц бий гэж хайгуулынхан vздэг. Нvvрс нь манай улсын Дорнод, Тєв, Ємнєговьд их байгаа юм.
Нvvрс боловсруулах vйлдвэр баривал наад тал нь 30 жилийн нєєцтэй ордтой байх ёстой хэмээн судлаачид vзэж байна. Иймээс Монгол Улсын тєвийн газар нутагт ийм vйлдвэр барих нь хамгийн зохистой хэмээн судлаачид тогтоосон. Монголоос олборлосон нvvрсийг 1980-аад оны сvvлчээр хойд хєрш шингэрvvлж ашиглаж байсан тvvх бий.

Энэ vед Монголын нvvрс нь шингэрvvлэхэд хамгийн тохиромжтой гэж эрдэмтэд vзэж байжээ. Мєн саяхан Япон, Германд аваачиж туршиж vзэхэд ийм л дvгнэлтгарч.
Vvнээс гадна ШУА-ийн Хими, хими технологийн хvрээлэнгийнхэн Лондон хотын "Империал" коллежтэй хамтран нvvрсийг хувиргах, боловсруулах талаар олон удаа туршилт хийсэн юм. Энэ судалгаагаар Шивээ-Овоогийн нvvрс шингэрvvлэхэд хамгийн тохиромжтой гэж vзсэн байна. Уг уурхайн геологийн нєєц нь 2.7 тэрбум тонн. Одоо дэлхийн зах зээл дээр нэг тонн нvvрсний vнэ 45 ам.долларт хvрээд байгаа юм.

Харин манай улсын дотоодын зах зээлд нэг тонн нvvрсний vнэ 12 орчим ам.доллар байна. Vйлдвэр барих тєслєєс vзвэл жилд таван сая тонн нvvрс боловсруулах vйлдвэр барихад гурван тэрбум ам.доллар зарцуулахаар тусгажээ. Нэг тонн нvvрс боловсруулахад 5-7 тонн ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Харин жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах vйлдвэр барихад 1.4 тэрбум ам.долларын хєрєнгє шаардлагатай байдаг гэнэ.
1835 онд Англи улсад анх нvvрсийг хийжvvлэх vйлдвэр ашиглалтад орсон байдаг.

Энэ vеэс эхлэн нvvрснээс хий vйлдвэрлэх явдал дэлхийн бємбєрцгийн хойд хагаст ихэд дэлгэрсэн байна. Хорьдугаар зууны эхээр vйлдвэрийн газрууд хийн генароторын станцыг ажиллуулж дулааны эрчим хvч гаргаж байжээ. Гэтэл Герман 1930-аад онд нvvрснээс шингэн тvлш гаргах vйлдвэр байгуулж байсан тvvх бий. Тэгээд дэлхийн хоёрдугаар дайны vед ийм 14 vйлдвэр ажиллуулж жилд дєрвєн сая тонн шингэн тvлш гарган авч байсан баримт бий. АНУ 1990-ээд онд нvvрсний vйлдвэрийнхээ хvчин чадлаа 220-250 тэрбум шоо метр хий vйлдвэрлэхээр болгож нэмэгдvvлжээ.

Шатах занараас газрын тосны бvтээгдэхvvн гарган авах талаар олон эрдэмтэн судлаач дvгнэлтээ гаргасан байна. Гэвч энэ vйлдвэр дэлхий нийтэд хараахан дэлгэрч амжаагvй. Дэлхийн занарын тосны нєєц 2.6 триллион баррель гэж тогтоожээ. Гэвч vvнээс маш бага хэмжээний газрын тосны бvтээгдэхvvн гардаг юм байна. Харин vvнийг эмийн vйлдвэрт ашиглахад хамгийн тохиромжтой гэж судлаачид vздэг. Занараас шингэн тvлш гарган авахын тулд єндєр хэмд халаадаг гэнэ. Тиймээс хэрвээ судлаад шинжлээд тогтчихсон юм бол ханцуй шамлаад ажлаа эхлээсэй билээ.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить Марки Елабуга таблеткР¸ тарена что это купить Герыч Мценск купить Белый ЛодейноРµ Поле Тест полоски на марихуаР½Ñƒ ??????? ??????? ???? ?????? LSD Sergeevti sat?p al?n?z LSD Bulaev sat?p al?n?z Mefedron Lisakovsk sat?p alw Gendt Koop methamphetamine купить Порох Няндома Draguignan acheter de lecstasy Luckenwalde Haschisch kaufen Что курят у конопли ССК «ДержавР°Â» Hashish Jahazen sat?p al?n?z Купить lsd в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ Ðº buy Hashish in Pompano Beach ЛенингрР°Ð´ÑÐºÐ¸Ð¹ областнР¾Ð¹ онкологР¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ диспансРµÑ€ купить жидкий экстази Кушва Тараз Купить кокаин Дунавци купуват Heroine Har?ova cumpara metadona Zamardi vasarolni metadon Купить ск ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Купить ЛСД Талгар Spydeberg kjop kokain Falkoping ostaa metamfetamiinia Valas-Klobouki Koupit extazi Лирика в Элисте ТрамадоР» цена в ВоронежРµ ????????? Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин хромтауР´Ñ‹ сатып алы?ыз Balmazujvaros vasarolni mefedrint MDMA ?апшайай сатып алы?ыз Leuze-en-Hainaut Koop hasjiesj Saxtinsk qalas?n?n MDMA sat?p al?n?z
IP:5.189.205.150  2018-06-05 00:03:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.