Vрлэн сумаар цагдаад нvдэндээ буудуулснаас єрєєсєн нvдгvй болжээ

2008/07/30
Share |
Хүмүүс:
Vрлэн сумаар цагдаад нvдэндээ буудуулснаас єрєєсєн нvдгvй болжээ

Энэ сарын нэгний єдєр болсоң vймээний vеэр таван хvн амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Мєн энэ vеэр цєєнгvй иргэд биедээ гэмтэл авсан байна.

Тєрийн цагдаад буудуулан биедээ хvнд гэмтэл авсан Ц.Сvхбаатартай уулзлаа. Тэрбээр эмнэлгээс гараад нэг хонож байгаа аж. Харамсалтай нь тэрбээр єрєєсєн нvдээ авахуулсан байлаа. Ингээд тvvнтэй цєєн хором ярилцсан юм.

-Сайн байна уу. Таны бие ямар байна вэ?
-Сайн сайн. Гайгvй байгаа. Єчигдєр (уржигдар) эмнэлгээс гараад байна.

-Хаана хэвтэж байв. Эмчилгээ хэр хийгдсэн бэ?
-Энэ сарын нэгний єдєр Гэмтэлд хvргэгдээд маргааш нь яаралтай хагалгаанд орж нvдээ авахуулсан. Нэгдсэн нэгдvгээр эмнэлгийн "Нvд"-ний тасагт хэвтэж байгаад гарч ирлээ.

-Та нэг нvдээ авахуулчихжээ. Нєгєє талынх нь нvд зvгээр юм уу. Vймээн болох vед та сонирхож очсон байв уу?
-Тиймээ. Нэг нvдээ энэ сарын хоёрны єдєр авахуулсан. Тvvнээс хойш нийт таван удаа хагалгаанд ороод байна. Жижиг, сажиг шаариг нь таарахгvй байна гээд дахин дахин хагалгаанд орсон юм. Халуун болохоор авахуулсан нvдээ идээлvvлж болохгvй гээд нvдээ янз бvрийн юмаар боож хааж болохгvй л байна. (Тvvний нvднээс шингэн юм гоожин байнга арчиж суулаа) Тэгвэл нєгєє нvдэнд нєлєєлєх юм байлгvй. Одоохондоо зовиур гайгvй байгаа. Би ч яах вэ. Надад гомдол санал байхгvй. Харин яагаад энэ хэрэг ийм болчихов. Яаж тэр бvгдийг арилгах билээ л гэж бодож сууна.

-Яагаад та гомдолгvй гэж?
-Би нийт зургаан удаа буудуулсан. Нуруун тус газар гурав, гарын булчинг нэвт, толгойд нэг, нvдэнд нэг буудсан. Гэхдээ одоо нуруу дахь гурван шарх, гарын булчинд буудсан хэсэг нь эдгэж байгаа. Тэнд хохирсон иргэд буруугvй. Би эх орныхоо тєлєє vхэхэд ч бэлэн. Ингэж шархадсан нь тийм сvйдтэй зvйл биш ээ.

-Ямар сумаар буудсан юм бэ?
-Vрлэн, резинен сум байсан шар будааны чинээ. Би МАХН-ын байрны баруун талд хашлага тvшээд энэ vйл явдлыг хэрхэн зогсоож болох бОл гэж бодоод ганцаараа хараад байсан юм. Тэр vед vймээн аль хэдийнэ хяналтаас гарчихсан байсан. Би тэнд очоод зогсоод таван минут л болсон. Би чулуу авч шидсэн биш. Гэнэт гарын булчинг нэвт буудахад нь мэдэрсэн. Тvvнээс ємнє миний нуруу руу гурван улаа буудсан байсан. Намайг буудаж буйг мэдээд ямар хvн буудаж байгааг харж авсан юм. Тэр цагдаа МАХН-ын байрны ард талын Соёлын тєвийн аркны баруун талаас ойролцоогоор 100 метрийн цаанаас буудаж байсан юм. Тэгэхээр нь уур хvрээд "Хоёулаа хоосон шороон дээр сууж vлдэх гэж байж хэнийгээ хамгаалсан юм бэ" гээд "Чаддаг юм бол бууд" гээд орилсон чинь тэр цагдаа дахиад буудахлаа нvд, толгой руу минь буудсан юм.

Нvд рvv буудсан vрлэн сум одоо нvдний доод ясанд нь vлдсэн байгаа. Бусад гурван сумыг биеэс авсан. Харин нvдний дор байгаа сумыг авч болохгvй байна гэсэн. Гэмтэл дээр ирэхэд нvдрvv буудсан сум нь зовхийг зад буудсаны улмаас цєцгий нь хагарсан байсан. Нvд рvv ороод чиглэл нь єєрчлєгдєєд яс руу нь шигдсэн юм шиг байгаа юм. Vрлэн сум учраас ясанд шигдээд орчихдог юм шиг байна билээ. Гэхдээ би vvнд гомдоод байх юм байхгvй. Би тєв гал командад 1982 онд гал усны аюулаас ард иргэдийг аврах анхны салааны бага даргаар долоон жил ажилласан хvн. Эх орныхоо тєлєє цэрэг хvнийг дуудахад vхэхэд бэлэн байдаг. Энэ чанар надад шингэсэн байх гэж би боддог.

Хамгийн гол нь хvн хvнээ хайрлах ёстой. Би найман жилээ тєгсєєд оройгоор аравдугаар аңгиа тєгссєн. Тийм мэдлэг боловсролтой хvн биш. Тэр мянган хууль дvрмийг нь мэдэхгvй. Хамгийн гол нь хvн гэдэг амьтнаас ялгарах гол онцлог нь ёс суртахуунтай, хvнлэг байж хvн, хvнээ хайрлах ёстой гэж бодож байна. Ард тvмэн цагдаа нар чинь нэтэн ах дvvс шvv дээ. Даргын хvvхэд иагдаа. цэрэг болохгvй. Бйдний адил жирийн нэгэн ард тvмний хvvхэд л цэрэг, цагдаа боддог гэж боддог шvv дээ.


-Хэдэн цагийн vе байсан бэ?
-17 цагийн vед байсан. Очоод таван минут болоод би гэмтээд Гэмтэл рvv ачигдаад явсан.

-Та тэнд vймээн болж буйг хаанаас мэдсэн юм бэ?
-Би Сvхбаатарын талбай дээр байсан. Тэнд жагсаал болно гэж хvлээж байсан юм. Би єєрєє "Хариуцлага хяналтыг бэхжvvлэх иргэний хєдєлгєєн"-ий тэргvvн хvн.
Энэ vймээн гээд байгаа зvйл бол ард тvмний тэвчээр тэсэрсэн хэрэг. Ард тvмний бухймдал тэсэрч урсгалаараа тийм байдал руу шилжсэн. Гэтэл одоо хавтгайруулан хvчээр тэр байдлыг дарах гэж, хашраах гэж улайрч байна. Тэгж ярих юм бол овоо босгоогvй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг дээ. Тєрийн албан хаагчид будлиантай сонгуулийг хийчихээд одоо болохоор тэдэнтэй тооцоо хийхгvй чимээгvй байгаад их гайхаж байна.

-Ингэхэд танаас энэ талаар цагдаашйн байгууллагаас ирж мэдvvлэг авсан уу. Ирж уулзаж байв уу?
-Намайг эмнэлэгт байхад манай гэрт хоёр хvн ирж асуусан байсан. Би гурван удаа прокурорын дэргэдэх мєрдєн байцаах газарт очиж тэр vеийн болсон vйл явдлын талаар єргєдєл гаргасан. Тvvний албан ёсны хариу єгсєн. Тvvнд нь дээрх vймээнд холбогдолгvй гэдгийг тогтоогоод эрvvгийн хэрэг vvсгэхгvй гэсэн.

-Эмчилгээнд мэдээж зардал орсон байгаа. Нууц биш бол хэдэн тєгрєгийн зардал гарсай бэ?
-Мэдээж зардал орсон. Манайхаас 300 орчим мянган тєгрєгийн зардал гарсан. Манай гэр бvлд бэлэн мєнгє байхгvйгээс хvнээс зээлеэн. Унаагvй болохоор такси, хоол унданд бас нэлээд зардал орсон.

-Та Хариуцлага, хяналтыг бэхжvvлэх иргэний хєдєлгєєний тэргvvн гэсэн. Энэ маань юу хийдэг хєдєлгєєн юм бэ. Vймээний vеэр ямар нэг оролцоотой байсан юм биш биз?
-Vймээнээр манай хєдєлгєєнийхєн хамаараагvй. Харин би хєдєлгєєний тэргvvн учраас тэнд явж байсан. Би энэхvv хєдєлгєєнийг єнгєрсєн оны 11 дvгээр сард бййгуулсан. Одоо манай улсад хаа хаана ёс суртахууны vvрэг, хариуцлага гэж vгvй боллоо. Тєр засгаас гэмт хэрэгтэй тэмцэх арга ңь єнгєрсєн борооны хойноос цув нємрєх гэгчээр захиран тушаах, шийтгэх аргаар жилээс жилд хvн хvч, зардал хєрєнгє нэмэгдvvлэх замаар хэрэгжvvлж байгаа vрэлгэн, алдаатай бодлого Юм. Тєрєєс гэмт хэрэг хийх хvслийг зогсоох болон оюуны ядуурлаас гарган гэгээрvvлэх ажлыг анхаарахгvй орхигдуулснаас, ёс суртахуун, хvмvvжлийн доголдлоос vvсэх хэрэг зєрчил бvрийг манах боломжгvй.

Иймд хvнийг хvн болгон хvмvvжvvлэх, хvн хvнээ хайрлах, хvнлэг сайхан сэтгэлийг тєлєвшvvлэхэд иргэдийн идэвх санаачилгыг санхvvжvvлэн дэмжих нь намуудын vйл ажиллагааг санхvvжvvлэн дэмжихээс хэд дахин илvу vр дvнтэй. Тєрийн нvсэр бvтцийг цомхон чадварлаг болоход дєхємтэй юм. Тиймээс энэ хєдєлгєєнийг зохион. байгуулаад байгаа. Хєдєлгєєн маань эх орон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад иргэдийн оролцоог оруулах санаатай байгаа. Хэд хэдэн ажил хийсэн. Одоохондоо би хохирогч болоод эмнэлэг энэ тэр гээд завсардсан ч эх орноо гэсэн зvрх сэтгэлээ алдахгvй ээ. Дахин vйл хэргээ vргэлҗлvvлнэ.

-Vймээнд оролцсон хvмvvсийг баривчилсан талаар та юу гэж бодож байна вэ?
-Би буруу гэж бодож байгаа. О.Магаайг эх оронч vзэлтэй залуу болохоор нь хайрладаг. Тэр vед удирдан зохион байгуулж байсан хvмvvсийн хяналтаас гарсан. Хэн ч тийм болно гэж тооцорлоогvй. Намууд, хєдєлгєєнийхєн хэн ч ийм vймээн болно гэж, тєсєєлєєгvй байсан. Миний бодол бол ардтvмэн мод, чулуу барих биш 72 цаг тасралтгvй нэгэн сэтгэлээр сууят хийхэд л болох байсан гэж бодож зохион байгуулахад оролцох бодолтой ирсэн. Энэ vймээн олон хvний эрдэнэт амь нас хохирч олон хvний эрvvл мэндээрээ хохирч мєн олон хvнийг баривчлан ял тулгаж байгаа нь буруу юм. Тол буруут нь нам тогтолцоотой тєр засгийн гаж тогтолцоог бий болгосон МАХН-ын нэр барьсан цєєн тооны эрх мэдэлтнvvд юм.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Альфа клик курс доллара Альфа банк курс доллара онлайн Ð’Ð¸Ñ€Ñ‚ÑƒÐ°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ деньги как Ð½Ð°Ð·Ñ‹Ð²Ð°ÑŽÑ ‚ся ПополнеР½Ð¸Ðµ кошелькР° bitcoin Замути 24 биз в обход блокироР²ÐºÐ¸ Обмен киви на вмз купить Гердос Ð•Ð³Ð¾Ñ€ÑŒÐµÐ²Ñ Ðº Деньгм яндекс Москва Очаково-
IP:188.72.126.64  2018-08-19 15:25:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.