Барьцаалагдсан тойрог

2008/07/31
Share |
Хүмүүс: Баяр Санж |  Ц Мөнх-Оргил | 
Барьцаалагдсан тойрог

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог МАХН-ын дотоод зєрчилд барьцаалагджээ. Сонгууль булхайтай болсныг газар сайгvй шаагиж байна. Санаанд багтамгvй луйврууд ар араасаа хєвєрч, Монголд сонгууль биш мєрийтэй тоглоомоор энэ зунжингаа наадсан бололтой.

Зарим тойрогт торгон дээл халхалзуулж, бараг алтан шаахай хєлдєє углах шахсан баяачуул нэг биш хэд хэдэн жип хєлєглєн сонгуульд оролцлоо. Ховд, Булган, Увсын тойргуудад тэрбумаар нь мєнга цацаж явааг харахлаар бахархмаар ч юм шиг. Бас тєрийн мєнгєний авдарыг ямар гээчийн бузар аргаар хоосолчихоод ингэж ханхалзаж яваа луйварчин бол доо чи гэж бодохоор хорсол, зэвvvцэл єєрийн эрхгvй огшимоор. Ийм л халуун єдрvvдийг яаж ийгээд ардаа орхилоо.Vнэндээ УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт сонгогчдын саналыг луйвардах нь хэрээсээ хэтэрчээ. Юманд хэмжээ гэж бас байдаг даа. Энэ удаад МАХН арай "доз"-ыг нь хэтрvvлчихэж нэг ёсондоо одоо полигтчихоод идэх гэхээр хоолой руу нь давдаггvй. Идчихээр хордлого болж амь тавьчих гээд байдаг.

Ингээд тєрийн машин гацаанд орлоо л доо. Авсан суудал нь хангалттай ч албан тушаалын хорлолд энэ нам идэгдэж байна. Зарим тойргуудад будилаантай нэрээр МАХН-ын фракцуудын зєрчил vргэлжилж байгаа юм байна. УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог МАХН- ын дотоод зєрчилд барьцаалагджээ. ХЗДХ-ййн сайд Ц.Мєнх-Оргил энэ тойргоос УИХ-д суудал эзлэх нь нэгэнтээ тодорхой болжээ. Та бидэнд "Урт шар дээлт" гэх алдарт нэрээр аль хэдийнэ танил болсон Монгол Улсын Ерєнхийлєгч маань МАХН-ын даргаар Ц. Мєнх-Оргилын нэрийг зоочихоод байгааг "Ах" намынхан тєрийн ордонд хvнд битгий хэлээрэй гэсээр бvр сvvлдээ эл цагаандаа гарч байх шиг байна.

Цэндийн Нямдоржийн тал Ц.Мєнх-Оргилыг хvчтэй дэмжиж эхэлсэн сурагтай. Ц.Нямдорж угаасаа С.Баярт дургvй. Хоцрогдож яваа гэж vздэг. Ийм тохиолдолд Ц.Мєнх-Оргил МАХН-ын дарга болох нь тодорхой. МАХН-ын даргаас бас Монгол Улсын Ерєнхий сайдаас зайлуулагдаж, ирэх жилийн Ерєнхийлєгчийн сонгуульд уралдах эрхгvй болгох гэж байгааг хашир тагнуулч Санжаагийн Баяр гадарлалгvй яахав. С.Баярыг шахаанд оруулаад байгаа Ц.Мєнх-Оргилын нэрийг чуулганд оруулахгvй сугалж vлдээх vvргийг СЕХ гардан гvйцэтгэлээ. Энэ цагаас эхлэн УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн санал хураалтын дvн будилаантайд тооцогдож, цагдаагийхан мєрддєг шалгадаг болж, цагийг хожих бусармаг аргад шилжижээ.

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшиж УИХ-ын гишvvнээр сонгогдож гишvvнийхээ тvр vнэмлэхээ гардсан Х.Тэмvжин.Д.Энхбат, С.Эрдэнэ нарын хууль ёсны эрх МАХН-ын фракцуудын дотоод зєрчилд барьцаалагдсан нь улам бvр тодорхой болсоор л байна. 25 дугаар тойргийн дvнг Монгол Улсын Ерєнхийлєгчид єргєн бариагvйн учиг эндээс ургалаа. Ервнхийлєгч СЕХ-ны даргаас Баянгол дvvргийн 25 дугаар тойргийн сонгуулийн дvн юу болсныг удаа дараа шалгаагаад байсан нь АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ,МАХН-аас нэр дэвшигч Н.Баяртсайхан нарыг биш Ерєнхий сайд болгох Ц.Мєнх-Оргилийгоо яагаад оруулж ирэхгvй байгааг сонирхсон хэрэг.

Тэртээ тэргvй энэ жилийн сонгуулийн луйврыг гардан гvйцэтгэсэн СЕХ-ны дарга Б.Баттулга Баянгол дvvргийн сонгуулийн тойргийн хорооны хvчин тєгєлдєр тогтоолыг сугалж vлдээгээд хууль зєрчсєн нь ийм нарийн учиртай байж. С.Баяр зуумтгай хvн гэдгийг сvvлийн vеийн улс тєрийн єрнєлтvvд тод томруун харууллаа. УИХ-ын чуулганд гишvvд тангарагаа єргєж, парламентын бvтцийн байгууллагууд байгуулагдаж, гvйцэтгэх засаглалын тэргvvн томилогдож, сайд нар ажил албандаа орсны дараа УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн сонгуулийн дvн эцэслэн шийдэгдлээ гэсээр ноён Б.Баттулга ерєнхийлєгчид єргєн мэдvvлэх бололтой.

С.Баяр ийм нарийн арга ухаанаар єрсєлдєгч Ц.Мєнх-Оргилыг намын дарга, Ерєнхий сайд, сайд ч vгvй дєнгєж єєрєє ажил албандаа хэвээр vлдэхээр шулуудсан хvн. Ихээхэн юм ярих гэвэл Ц.Мєнх-Оргилд тохох ял зэм єчнєєн. Онц байдлын штабыг удирдлагаар хангаж чадаагvй. Гал унтраахаас єгсvvлээд олон хvний амь насыг vхлээс аварч хамгаалж чадаагvй, баривчлан саатуулах газарт хvний эрхийг зєрчсєн, эрvvдэн шvvсэн баримт сэлт бvхнийг ХЗДХ-ийн сайд руу чихнэ. Тийм эрх мэдэл С.Баярт одоо хангалттай байна.


Нийгмийн эмх замбараагvй байдлыг таслан зогсоох vvргийг Ц.Мєнх-Оргил гvйцэтгэж чадаагvйн тєлєє улс тєрийн хариуцлага хvлээлгэн УИХ-ын танхимд суулгаж С.Баяр чадна. Иймээс МАХН-ын бvлгийн даргын хувьд С.Баярыг шахах vvргийг Ц.Нямдорж биелvvлж энэ удаад Н.Энхбаярын талд хvчин зvтгэхээс єєр аргагvй. Ц.Мєнх-Оргилд vvрvvлэх улс тєрийн хариуцлагыг урьтаж С.Баярт vvрvvлсэн тохиолдолд УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн хорооны тогтоол хvчин тєгєлдєр болж, Ерєнхийлєгчид єргєн баригдах бололтой.

эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Экстази в Лесне ЗакладкР¸ спайс россыпь в Ð¨Ð¸Ð¼Ð°Ð½Ð¾Ð²Ñ ÐºÐµ Купить mdma в БелоусоР²Ð¾ купить MDMA Ð‘Ð°Ð¹ÐºÐ°Ð»ÑŒÑ Ðº Лсд и купить ЭйфоретР¸Ðº Старый Оскол купить Гарик Апатиты Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Горняке Каталог пользовР°Ñ‚ÐµÐ»ÐµÐ¹ Ð’ÐšÐ¾Ð½Ñ‚Ð°ÐºÑ ‚е купить МДМА розовые Опочка ЗакладкР¸ марки в Лыскове закладкР¸ гашиш Купить закладкР¸ трамадоР» в КольчугР¸Ð½Ðµ ГарантоР¼ Гашиш как курить стаф в Барыш Купить закладкР¸ стаф в ÐžÐ»ÐµÐºÐ¼Ð¸Ð½Ñ ÐºÐµ купить Первый Мелеуз Конопля закладкР° купить Винт Северск Главная / РосстроР¹, СтроитеР»ÑŒÐ½Ð°Ñ ÐºÐ¾Ð¼Ð¿Ð°Ð½Ð¸Ñ , АстрахаР½ÑŒ ЛаминарР¸Ð½ – Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ по применеР½Ð¸ÑŽ, показанР¸Ñ, состав спайс смоленсРº ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ТырныауР·Ðµ Legal forum ru купить Гарсон Мыски купить Метод ЯлутороР²ÑÐº купить конопля Сычёвка Купить закладкР¸ спайс в Эртиле ТрамадоР» в АлексееР²ÐºÐµ купить Хмурый Люберцы купить Гаштет Вязьма Лирика в КувшиноР²Ðµ ЗакладкР¸ MDMA в Шумихе купить Пятку Ð¡Ð²ÐµÑ‚Ð»Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ Россыпь в Кургане купить Шмаль ÐŸÐµÑ‚ÐµÑ€Ð³Ð¾Ñ „
IP:185.252.187.75  2018-06-27 17:22:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.