Маргааш нар бүтэн хиртэнэ

2008/07/31
Share |
Хүмүүс:
Маргааш нар бүтэн хиртэнэ

Маргааш нарны бүтэн хиртэлт болно. Байгалийн энэ ховор үзэгдэл Канадаас эхлэн Грийнланд, Орос, Монгол, Хятадын улсын нутгийг хамран харагдах аж. Монгол орны хувьд нарны хагас хиртэлт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Улаанхус, Цэнгэл, Сагсай, Бугат, Алтай, Буянт, Толбо, Дэлүүн, Булган сум, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Мөст, Булган, Үенч, Алтай зэрэг сумын нутгаар Улаанбаатарын цагаан 17.55 цагаас 20.00 цаг хүртэл үргэлжлэх аж. Харин бүтэн хиртэлт нь Баян-Өлгий аймгийн Булган, Алтай, Буянт, Ховд аймгийн Үенч, Булган, Алтай суманд хамгийн удаан үргэлжлэн харагдах юм.

Байгалийн энэ ховор үзэгдлийг ажиглахаар гадаадын 2000 гаруй хүн Монголд ирээд байгаа.

Өмнө нь 1997 оны гуравдугаар сарын 9-нд Дархан хотын хотын ойролцоо нар бүтэн хиртсэн ч тэр өдөр тэнгэр бүрхэг байснаас сайн ажиглагдаагүй юм.

Дараагийн бүтэн хиртэлт 55 жилийн дараа Монгол Улсын нутагт харагдана.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.