Хvрхрээгийн аманд олон улсын хэмжээний цанын бааз баригдаж байна

2008/08/01
Share |
Хүмүүс:
Хvрхрээгийн аманд олон улсын хэмжээний цанын бааз баригдаж байна

Нийслэлчvvд цэвэр агаарт гарч vзэсгэлэнт байгалийн дунд, ая тухтай нєхцєлд гэр бvлээрээ цанаар гулгаж, чєлєєт цагаа сэтгэл хангалуун єнгєрєєх сайхан боломж Богд уулын Хvрхрээгийн аманд ирэх євєл хаврын заагт бий болох нь.

Аялал жуулчлал, амралт чєлєєт цаг нь дулааны улирлаар хязгаарлагддаг, хvйтэн єдрvvд олонтой манай орны нєхцєлд олон улсын стандартад нийцсэн, єндєр зэрэглэлийн цанын бааз байгуулах нь євлийн жуулчлал, амралтын бvсийг хєгжvvлэх чухал алхам юм. Уулын цанын спортыг Монголд анхлан хєгжvvлэх зорилготой энэхvv спорт комплекст нийслэлчvvд маань жилийн 6 сарын турш цанаар гулгаж, эрvvл агаарт амрах боломж бvрдэх нь. Учир нь байгалийн цасгvй ч байсан хасах хэмтэй л бол хvйтэн агаарыг устай хольж цас байнга оруулдаг машинууд энд ажиллана.

Дvvжин лифт, цасны трасс гэхчлэн орчин vеийн хамгийн сvvлийн vеийн техник тєхєєрємжєєр тоноглох эдгээр ажлуудыг БНСУ-ын “Muju”компани, АНУ-ын “SE“ Групп, Австрали улсын “Hydroplan” компанитай хамтран гvйцэтгэж байна. “Хvрхрээгийн аманд олон улсын єндєр зэрэглэлийн цанын бааз байгуулахдаа байгаль орчны асуудалд нэн хариуцлагатай, туйлын няхуур нямбай хандах болно. Байгалын vзэсгэлэн, цанын бааз хоёр бол салшгvй бvрдэл хэсгvvд юм” гэж M-Си-Эс Группийн ерєнхийлєгч Ж.Од хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

www.olloo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.