Талийгаач Ш.Алтантуяагийн цогцсын үлдэгдлийг Монголын талд өгчээ

2008/08/01
Share |
Талийгаач Ш.Алтантуяагийн цогцсын үлдэгдлийг Монголын талд өгчээ

Малайзад амь үрэгдсэн Монголын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн цогцосны үлдэгдэл болох ясны хэлтэрхийнүүдийг Малайзийн тал Тайланд дахь Монголын Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргад өнгөрсөн лхагва гаригт Куала Лумпур хотноо хүлээлгэн өгсөн байна. Куала Лумпур хотын Нэгдсэн эмнэлэгт хадгалж байсан талийгаачийн ясны үлдэгдлийг тухайн үедээ Алтантуяаг хөнөөсөн ой модон дотроос түүн авч, хэргийн нотлох баримт болгосон билээ.

Мөн Ш.Алтантуяагийн нас барсаныг гэрчлэх баримтыг Монгол Улсаас Малайзад суугаа өргөмжлөлт консул Датук Саед Абдул Рахман мөн өгсөн байна. Өмнө нь энэ нотлох баримтыг авах боломжгүй талаар өргөмжлөлт консул мэдэгдэж байсан юм. Гэсэн ч Малайзийн Үндэсний бүртгэлийн төвийн тусламжтайгаар энэ баримтыг авсан байна.

“Энд 30 гаруй ясны хэлтэрхий байгаа. Эднээс зөвхөн том хэсгийг нь л хэргийг нотлох баримт болгон ашиглахаар авч үлдлээ. Талийгаачийн ар гэр Г.Алтантуяагийн ясны үлдэгдлийг авч нутагтаа зан заншлынхаа дагуу хөдөөлүүлэх хүсэлтийг байнга тавьж байсан. Энэ хүсэлт одоо л биелэх боломжтой боллоо” гэж өргөмжлөлт консул Датук Саед Абдул Рахман хэлсэн байна. Үлдэгдэл ясыг хэрэг нэг тийш шийдэгдсэний дараа ар гэрийнхэнд нь буцаан өгөх аж.

Талийгаачийн ар гэрийнхэн охиныхоо ясны үлдэгдлийг Монголд авчрахын тулд Бангкок дахь Монголын Элчин сайдын яаманд зарим нэг бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй байгаа бөгөөд энэ нь хил давах үед хэрэг болох юм.

Талийгаачийн эцэг С.Шаарийбуу охиныхоо оршуулгыг Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг байлцуулан хийх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ярьж байсан хэмээн өргөмжлөлт консул мөн ярьсан байна.

Монголын иргэн Ш.Алтантуяа нь одоогоос хоёр жилийн өмнө Малайзад улсад хүний гарт хэрцгийгээр амь үрэгдсэн билээ. Түүний биед хүчтэй тэсэрдэг бөмбөг зүүн амийг нь хорлосон гэдэг. Талийгаачийн амийг бүрэлгэсэн хэрэгт Малайзын нөлөө бүхий улстөрч Абдул Разакийг холбоотой хэмээн сэжиглэж, шүүх ажиллагааг эхэлсэн ч дуусаагүй байна.   

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.