Х.Цагаанбаатарын үс, хүрэм нь өнгө дагуу байв

2008/08/01
Share |
Х.Цагаанбаатарын үс, хүрэм нь өнгө дагуу байв

Зуны олимпийн XXIX их наадамд оролцох Монголын багийн 29 тамирчин болон албаны хүмүүст ёслолын хувцас гардуулах ажиллагаа өчигдөр Монголын үндэсний олимпийн хорооны байранд боллоо. Өнөө жил манай улсын шигшээ багийн тамир­чид шар өнгийн хувцсаар жигдрэх болжээ. Эрэгтэй, эмэгтэй тамирчид ижил шар өнгийн хүрэм өмсөх бол бүс­­гүй­чүүд цагаан юбка, өсгийтэй хар гутал өмсөх юм байна. Мөн цагаан өнгийн сийрсэн бүрх малгайгаар жигдрэх аж.

Нээлтийн ажиллагаанд өмсөн жагсах хувцсаа тамир­чид тэр даруй л шалган үзэж, өөр хоорондоо ярилцаж байв. Олон олимпод оролцсон "хаш­руудад" сийрсэн малгай ихэд таалагджээ. Жүдо бө­хийн 57 кг-ын жинд барилдах гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од өнөө жил дөрөв дэх олим­пийн наадамдаа зодоглох гэж буй. Тэрбээр багийн анд гавь­яат Д.Цэрэнхандад хандан "Энэ жилийн наадмын малгай л аятайхан юм байна" хэмээн шивнэж сонсогдов. Мөн бууд­лагын тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Батхуяг заалны хойно, олны хөлөөс зайдуухан очоод өндөр өсгий­тэй, нарийхан гутлаа "шин­жиж" харагдлаа. Тэрбээр "Энэ нь одоо миний хөлд орох юм болов уу" гэж гайхаж байгаа бололтой. Харин буудлагын О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, боксын эрчүүд, чөлөөтийн бөхчүүд төдийлөн ач холбог­дол өгөхгүй, бараг л нээж үзсэнгүй.

Жүдо бөхийн 60 кг-ын жинд барилдах гавьяат тамир­чин Х.Цагаанбаатар үсээ шар өнгөөр буджээ. Нөхөд нь түүний хүрэм, үс нь өнгө дагуу байгааг онцлон ярьц­гааж байлаа.

Ямартай ч баг тамирчдын ёслолын хувцас эзэддээ очлоо. Харин шар өнгийг сонгосон талаар зарим иргэд сэтгэл дундуур байгаа аж. Учир нь БНХАУ-ын шигшээ багийн эмэгтэй тамирчид яг манайхан шиг шар өнгийн хүрэмтэй юм байна. Сонир­хуу­лахад, баг тамирчдын ёслолын хувцсыг "Шилмэл загвар" компанийн хамт олон урласан гэнэ.

Түүх сөхвөл Монголын шигшээ багийнхан олимпийн наадмын ёслолын хувцсаа таван цагаригийн өнгөөр сон­гож байжээ. Өмнөх жилүүдэд цэнхэр, хар саарал, улаан, ногоон өнгийн хувцас өмсөж жагссан байна. Баг тамирчдад бэлтгэлийн хувцсыг нь мар­гааш "Аса" циркийн байранд гардуулах гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley m0q3oh http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.15  2015-08-11 18:20:04
Bradley CeikLM http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.11  2015-10-22 10:59:48
zsdsns vCKdcIcqtgwkjolrxn, [url=http://ygdeuistvcgb.com/] ygdeuistvcgb[/url], [link=http://sgmovwxrvsae.com/ ]sgmovwxrvsae[/link], http://xuohcptdssgv.com/
IP:146.185.234.48  2015-12-07 19:37:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.