Б.Амархүү: Надад мафитай холбоотой хэдэн найз бий

2008/08/02
Share |
Хүмүүс: Борхүү Амархүү | 
Б.Амархүү: Надад мафитай холбоотой хэдэн найз бий

Дуучин Б.Амархүүгийн тоглолт 8 сарын 2-ны 19 цагаас Метрополис клубт болох гэж байгаа билээ. Энэ талаар тэрэр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Уг хэвлэлийн хурал дээр тэрээр найз бүсгүйгээ танилцуулсан нь хамгийн том сюрприз байлаа гэж хэлж болно. Ингээд бид түүнтэй уулзаж, хувийн амьдралынх нь талаар хэдэн зүйлийг тодрууллаа.

 - Найз бүсгүйгээ танилцуулаач. Хэр удаан үерхэж байгаа вэ?

- Манай хүнийг Ольга гэдэг. Бүжигчин хүн л дээ. Бид үерхээд жил гаруйн хугацаа өнгөрч байна.

- Ольгаг нефьтийн нэлээд томоохон компанийн эзний охин гэж сонссон юм байна?

- Тийм зүйл байхгүй ээ. Жирийн л орос гэр бүлээс гаралтай бүсгүй. Ээж нь эмч, аавын цэргийн хүн байдаг.

- Найз бүсгүйтэйгээ хамтдаа амьдарч байгаа юу, хувийн байшинтай болсон уу?

- Би саяхан хувийн байшинтай болсон. Бид тэндээ хамт амьдарч байгаа.

- Манайхан нэрд гарч яваа монголчуудаа харийн хүнтэй гэрлэхэд тийм ч таатай хүлээж авдаггүй?

- /санаа алдав. Сурв/ Хүний амьдралыг би удирдаж чадахгүй. Хүн ч миний амьдралыг удирдаж чадахгүй. Аливаа хүн өөрөө өөрийнхөө амьдралыг л удирдана. Тэгээд ч өрөөлийн санаанд нийцүүлэх гээд тэдний хэлснээр амьдралаа зохицуулаад байвал би гэдэг хүн байхгүй болчихно шүү дээ. Тэгээд ч хайр сэтгэл зүйлийг урьдчилан тааж, хүслийнхээ зоргоор шийдэж болдоггүй биз дээ. Бидний хувьд хайр сэтгэлээрээ л холбогдсон. Миний бодлоор цагаахан сэтгэлтэй л явбал амьдрал аяндаа дэвжих юм шиг санагддаг. Ольгад тэр цагаахан сэтгэл бий. Ер нь хоорондоо болж бүтээд, хайр сэтгэлтэй болсон л бол орос, монгол, хятад аль нь байх нь хамаагүй. Адилхан л хүн шүү дээ.

- Таны бодлоор хайр сэтгэлд хамгийн чухал гурван зүйл?

- Би монголоор хэлж чадах юм болов уу даа. /хэсэг бодов. Сурв/. Нэгдүгээрт итгэлцэл байх ёстой. Хоёрт цагаахан сэтгэлээр бие биенийхээ аливаа алдааг уучилж чаддаг байх хэрэгтэй. Гуравт, би гэж өөрийгөө дээгүүрт тавих бус, тэр хүнээ нэгдүгээрт тавьж, түүнийгээ хүндэтгэдэг байх ёстой л гэж бодож байна даа.

- Таны талаар монголд янз бүрийн л мэдээлэл гардаг. Жишээлбэл, мафийнхан Амархүү рүү дайрч, бэртээсэн ч гэх шиг?

- Москвад мафи гээд байхаар тийм том бүлэглэлүүд олон байдаггүй ш дээ. Тэгээд шоу бизнесийн болон олны танил хүмүүст мафийнхан халддаггүй. Яг үнэнийг хэлэхэд надад мафийн хэдэн найз бий. Тэдний маань нөлөөллөөр ч тэр үү, намайг доромжилно, сүрдүүлнэ гэсэн эвгүй явдлууд тохиолддоггүй.

- Цаашид эх орондоо ирж амьдарья гэсэн бодол төрдөг үү?

- Одоохондоо тийм бодол алга. Харин баруунд гарч, тэндэхийн шоу бизнест хүчээ сорин, тэнд амьдрах гэсэн мөрөөдөл, зорилго бий. Тэндээс нэлээд хэдэн санал ч ирээд байгаа. 1996 оноос хойш Орост амьдарч байна. Харин нэлээд өтлөөд ирэхээрээ Монголдоо ирж амьдарна байх аа.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.