Ноолуур ачсан машинууд Батж.Батбаярын гэрийн зүг хөдөлжээ

2008/08/02
Share |
Ноолуур ачсан машинууд Батж.Батбаярын гэрийн зүг хөдөлжээ

Намаасаа Баянхонгор аймагт нэр дэвших үүрэг авсан Батж.Батбаяр энэ хавар тойрог руугаа явахдаа газраар гучин хэдэн хар жийп цувуулж, тэнгэрээр нэг цагийн 4000 ам.долларын үнэтэй онгоц хөлөглөн очиж, бэл бэлчингээ гайхуулсан. Түүнчлэн сонгогчидтой уулзахдаа би та нараас ноолуурыг нэг кг-ыг нь 60 мянган төгрөгөөр худалдаж авна хэмээн малчид болон ченжүүдийг хошгируулсан. Тэгээд энэ ажлаа бүр 7 сарын 1-нээс эхлэж, өөрийн биеэр ирж гүйцэтгэхээр амалсан. Гэтэл тэрээр сонгууль дуусмагц бараа сураггүй алга болчихож. Тиймээс Баянхонгорчууд ноолуураа ачааллаад, Батж.Батбаярын гэрийн зүг хөдөлжээ. Харин 20 тэрбумын хөрөнгөтэй хэмээн гайхуулдаг эрхэм маань Баянхонгорчууд хэдэн ямааатайг судалж үзсэн юм болов уу. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг болох нь ээ дээ.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.